Д.Дондогийн хэргийг дахин шалгахаар болов

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 10

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалтад буцаах анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл, Д.Дондог нарын хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт дахин шалгаж эхэлнэ гэсэн үг юм.

Албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан гэх энэхүү хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд нэмж шалгах зүйлс байна, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас сэргээн шалгасан уг хэрэгт хяналт тавьсан прокурор үүнийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан нь энэ юм. УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр  буруутгаж буй. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс эд хөрөнгийг нь хурааж, 10-15 жилийн ял оноох аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.11.195.132) 2025 оны 03 сарын 13

Mongol ulsad huuli shuuhin shudraga togtoltsoo baigaa gedegt itgej bna.amjilt husie.

1  |  0
noivsh(202.126.91.157) 2025 оны 03 сарын 13

omhii shaaar

1  |  0
Top