Богд уул орчмын хууль бус газар олголт цэгцэрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 10

БОНХ-ийн сайд өнгөрсөн оны наймдугаар сарын 22-нд тушаал гарган Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг 2014 оны долдугаар сарын 01 хүртэл хориглосон байна. 2002-2012 оны хооронд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуулчлал эрхлэх, 193 иргэн зуслангийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд зориулалт өөрчлөн айлын орон сууц болон хувирсан юм. Тиймээс газар ашиглах зөвшөөрлийг хориглосон тушаал гарсанаар энэ мэт газрын хууль бус бизнесийг таслан зогсооход сайн үр дагавартай ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top