Албан тушаалаа ашиглан улсаас их хэмжээний мөнгө завшсан хэргээр саатуулагдаж байсан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан. Тэгвэл түүнийг өнгөрсөн баасан гаригт сулласан байна. Түүний өмгөөлөгч, ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрүүл мэндийн байдлыг нь харгалзан ийнхүү батлан даалтад гаргажээ.
Хэргийг сануулбал, Түүнийг тус яамны Эмнэлгийн эмчилгээ, оношлогооны хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор, ГССҮТ-ийн Дүрс оношлогооны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Батзориг, түүний эхнэр “Саммитмедикал сервис” компанийн захирал Б.Түвшинжаргал нартай хамтран мөнгө завшсан хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Эрүүгийн цагдаагийнхан саатуулан шалгаж эхэлсэн билээ.
Тэднийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн өөрсдийн ивээл дор байдаг “Лаб тех” компанийг шалгаруулж, төсвийн хөрөнгийг завшиж байсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Сэтгэгдэл ( 4 )
Равсал бн аа энийг суллаад байхдаа яахав дээ. Эхнэр хүүхэд хамаатан садан г нь бас шалга нэг лабтех медтех гэсэн компаний захирлууд. Би100 аар нэг компаний гэрчилгээ аваад очий тэгээд тендерт ялахнуу үзий. Бас ямар ямар роүд гээд нэрээ өгвөл замын тендерчин болох уу кккк
eruul mendiin salbariig gutaaj mongo idsen nohduudiig bitgii sullaarai. oshoo sain shalgaval gartsaagui nemegdeh humuus biishuu.
eruul mendiin salbariig gutaaj mongo idsen nohduudiig bitgii sullaarai. oshoo sain shalgaval gartsaagui nemegdeh humuus biishuu.
eruul saruul pendiisen gahai l baina yund n sulladag yum be?