Ерөнхийлөгч хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 10

Монгол Улсын Цагаатгалын комиссоос есдүгээр сарын 10-нд буюу Хэлмэгдэгсдийн өдөр 09.00 цагт Сонгинохайрхан уулын бэлд байрладаг хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын Газар, УИХ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, нийслэл, дүүргүүдийн төр, захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, хэлмэгдэгсдийн зүгээс цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм байна. 

Мөн өдрийн 13.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын гишүүд, нийслэл, дүүргүүдийн төр, захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, төрийн яамд, олон нийтийн байгууллагууд, Монголын хэлмэгдэгсдийн холбоо, хэлмэгдэгсэд, тэдний ар гэр, төрөл төрөгсдийн зүгээс  Хэлмэгдэгсдийн төв хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top