Хүн ам ихээр төвлөрсөн газруудад нийтийн бие засах газар барьж байгуулан гэж тендер зарлаад л сүр бадруулаад байсан цаг одоо юу болж хувираад байгааг мэдэх юм байдаггүй. Нийтийн бие засах газрыг барьж дэргэд нь өөрсдөө үйл ажиллагаа явуулах бяцхан орон зай ав гэсэн шалгуур арай байхгүй байлгүй дээ та минь. Далд сураг сонсохнээ дэргэдээ үсчинтэй газар байдаг гэлцэх юм. Барилгын материал байгаа юм чинь түүнийг үгүйсгэх аргагүй л дээ. Хэзээ нэг манайхан баяжиж нийтийн бие засах газраас өрх тусгаарлах юм бол доо.
М.Сүхбат

Сэтгэгдэл ( 0 )