Сайны хажуугаар саар

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 10

Намар цаг болж тариаланчид маань өөрсдийн цэвэр ариун хөдөлмөрийн үр шимийг хүртэж эхлээд байна. Тариаланчид урт цагааны урд талын гудамжинд асар майхан татаж өөр өөрсдийн тарьж ургуулсан жимс, жимсгэнээ олон түмэндээ худалдаалж эхэлжээ. Шинэчлэлийн засгийн газраас эдгээр хүмүүсийг дэмжиж ажиллаж байгаа гэдэг нь нүднээ илхэн харагдсан. Харин тэгвэл аль ч Засгийн газартай холбоо сүлбээ тааруухан ажиллаж үйл ажиллагаагаа явуулдаг газар бол Бөмбөгөр худалдааны төвийн урд талбайд байрлах хэсэг жижиг гарын наймаачид юм. Тэдний худалдаалж байгаа жимс жимсгэнэ хэдий шинэ ургацынх байлаа ч гэсэн худалдаалж буй орчны эрүүл ахуй нь стандартад хүлээн зөвшөөрөгдөхгүй. Сайны хажуугаар саар гэж Монгол газрын хөрсөнд ургуулсан шинэ ургацын хүнсний ногоо, жимс жимсгэнэтэй зэрэгцэн урд хөршөөс оруулж ирсэн жимс ногоо ч гэсэн Бөмбөгөр худалдааны төвийн зам дагуу худалдаалагдаж байна. Үүнд мэргэжлийн хяналтынхан болон холбогдох байгууллагынхан нь арга хэмжээ авч аюулгүй,  цэвэр цэмцгэр орчинд худалдаалах асуудлыг хөндөх биз ээ.

 М.Сүхбат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top