“Намрын ажил”-д оюутанууд хамрагдав

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 09

Намрын ажил” хөтөлбөрт оролцохоор 103 оюутан залуус өнөөдөр Монголын залуучуудын холбооны байрны урдаас  хөдөллөө. Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ҮХААЯ хамтран “Намрын ажил” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн эхний хэрэгжүүлэлтэнд оюутан залуус ургац хураалтанд туслахаар сайн дураар хамрагдсан аж.  Харин маргааш “Хамаг Монгол” МСҮТ-ийн 55 оюутан Сэлэнгэ аймгийн Сайхан суманд, “Монгол” дээд сургуулийн 15 оюутан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд очиж ургац хураалтын ажилд оролцох юм байна.

Энэхүү ажилд залуус 7-14 хоногийн хугацаанд ажиллах бөгөөд өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бадрал(124.158.124.156) 2025 оны 03 сарын 13

сүүлийн үед энэ залуусыг ажилд оруулья ажилтай болголоо гэсэн мэдээлэл нэлээдгүй явж байгаад ахмад хүний хувьд улам их амжилт хүсье. ажил хийвэл ам тосддог юм шүү ирээдүй болсон залуус минь

1  |  0
Top