Энэ цаг үед ямар ч албан байгууллагын үйл ажиллагаанд хамгийн чухалд тооцогдох зүйлсийн нэг бол интернэт болчихоод байна. Түүнчлэн 1 сая интернэт хэрэглэгчтэй Монгол Улсад интернэт хэрэглэдэггүй албан байгууллага, онлайнаар ажлаа амжуулдаггүй менежер гэж байхгүй болсон гэдэгтэй уншигч та санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс ч хандалтаараа тэргүүлэгч Монголын топ 5 сайтын нэг, таны онлайн түнш www.zindaa.mn сайтаас "Шинэ жил экспо - 2014" онлайн үзэсгэлэнг Монголд анх удаа зохион байгуулж байна.
Байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ амжилт бүтээлээр дүүрэн өрнөсөн хуучин оноо үдэж, аз хиймориор халгисан шинэ оноо угтдаг шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон өнөө үед үйлчилгээний байгууллага-үйлчлүүлэгч хоёрыг хооронд нь холбох гүүр хэрэгтэй байгаа билээ. Тэгвэл “Шинэ жил экспо – 2014” онлайн үзэсгэлэн тэрхүү гүүр нь болох зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.
Аливаа байгууллагын менежер бүр “Шинэ жил экспо–2014” онлайн үзэсгэлэнгээс сонголтоо хийх болно гэдгийг дуулгахад таатай байна.
Та бүхэн энэ боломжийг ашиглан хамгийн хямд зардлаар, хамгийн хүртээмжтэй сурталчилгааны шинэ сувгаар шинэ жилийн захиалгаа 100% борлуулаарай.
Эрхэм та, танай байгууллага “Шинэ жил экспо – 2014” онлайн үзэсгэлэнд албан ёсоор бүртгүүлснээр бусад төрлийн үнэтэй сурталчилгаанд зориулж маркетингийн илүү зардал гаргах шаардлагагүй. Үнэт цагаа дэмий үрэх шаардлагагүй гэдгийг зориуд хэлмээр байна.
Түүнчлэн Онлайн экспод оролцоход хэвлэмэл материал, туслах ажилчид гэх мэт ямар ч нэмэгдэл зардал чирэгдэл гарахгүйгээрээ давуу талтай гэдгийг ч бас дуулгая.
“Шинэ жил экспо – 2014” онлайн үзэсгэлэн нь хамгийн урт хугацаанд буюу 2013 оны 12-р сарын 31-нийг дуустал зохион байгуулагдах юм. Харин бүртгэл, мэдээлэл авах хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 02-ноос 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Та бүхнийг “Шинэ жил экспо – 2014” онлайн үзэсгэлэнд нэгдэхийг урьж байна.
