Ой модонд төөрсөн иргэнийг олоогүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 09

Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Гүнжийн аманд ой модонд хүн алга болж осолдсон байж болзошгүй, олдохгүй 4 цаг болж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 11 албан хаагч гарч 60 настай, эрэгтэй иргэн Ш-г өглөөний  04:40 цаг хүртэл хайсан боловч олдоогүй байна. Одоогоор эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Мөн Багануур дүүрэг 5 дугаар хороо Хэрлэн голд хүн осолдсон байж болзошгүй, олдохгүй 2 цаг болж байна гэх дуудлагаар  Онцгой байдлын хэлтсээс 7 албан хаагч гарч  шалгахад 37 настай эрэгтэй иргэн Б голын салааны бургасанд согтуу байсныг завиар гол  гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top