Иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн. Уг камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр баталгаажуулаад автоматаар хэвлэдэг. Түүнийг дугтуйлж, мэдэгдлийн хуудсыг “Монгол Шуудан” ТӨХК-ийн шууданчид тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар 1-3 хоногийн дотор торгуулийн хуудсыг хүргэж байна.
Зөрчил гаргасан автомашины эзэмшигч нь торгуулийн хуудас хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө төрийн сангийн дансанд байршуулах үүрэгтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар 15 мянга орчим иргэнд торгуулийн хуудсыг хүргүүлээд байгаа аж. Түүнчлэн хаяг нь тодорхойгүйгээс 1168 торгуулийн хуудсыг “Монгол шуудан” ТӨХК Замын хөдөлгөөний удирдлагын төвд буцаан хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )