Тэнгэр эвгүйтэж хүйтрэхийн цагт л хүмүүс цайз захыг санаж уралдан очдог. Тэндээс өндөр үнэтэй мод бөөндөж авчихаад дэлгүүртээ аваачиж дамлан зардаг гүйлгээ ухаантай бизнесменцрүүд олон бий. Энэ асуудалд иргэд бухимддаг боловч яг үнэндээ бол мод ууталж зардаг газрынхан л стандартыг зөрчөөд байгаа юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай олон нийтэд танилцуулаад байсан өнөөх хүн дааж давшгүй том овор хэмжээтэй уутанд савласан моднууд хаана зарагдаж шударга өрсөлдөөний зах зээлийг тэргүүлээд байгааг мэдэх хүн олдохгүй л байгаад байгаа. Намрын өнгө удахгүй жаврын үзүүрт жиндэхэд наад стандарт чинь л биеллээ олоосой гэсэн бодол ард иргэдийн дунд нисэж явна шүү О.Магнай даргаа.
М.Сүхбат

Сэтгэгдэл ( 1 )
ОХУ-руу аялал зугааллага албан ажлаар явах хүмүүст зөвөлгөө өгч виз найдвартай хурдан шуурхай гаргаж өгнө.Аяны их зам ХХК 99945545 88129345 96615545