Сүүлийн үед хийн буу ашиглан хүмүүсийг айлган сүрдүүлэх хэрэг гарах болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн VII хорооны Сансарын тойргийн хойд талын автобусны буудал дээр буутай эр танхайрч байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиход 22 настай Б гэх эрэгтэй согтуурсан үедээ үрлэн сумтай буу барьж, иргэдийг айлган сүрдүүлж байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )
ОХУ-руу албан ажил,аялал зугааллагаар явахаар төлөвлөж байгаа хүмүүст зөвөлгөө өгч виз гаргаж үйлчилнэ.Аяны их зам ХХК 99945545