Монголбанк найман сая ам.доллар худалдав

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 06

Монголбанкнаас өчигдөр хувиар ёсоор гадаад валю­тын дуудлага худалдааг зо­хион байгууллаа. Арилжааны банкууд ам.доллар, юань худалдаж авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар найман сая ам.дол­лар худалдсан бай­на. Мөн 129 сая юанийг 271 төгрөгийн хаалтын ханш­тайгаар худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.
Өчигдөрийн арилжаагаар банкууд 59 сая ам.дол­ларыг своп хэлцлээр ху­далдан авах санал ирүүл­сэн бөгөөд Монголбанк са­налыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлсэн байна.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага ху­дал­­дааг долоо хоног бү­рийн мягмар, пүрэв га­рагуу­дад тогтмол зохион бай­гуулдаг бөгөөд дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөв­шөөрөлтэй, Мон­гол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажил­лагаа явуулж буй банкууд оролцдог.
Энэхүү мэдээллийн эц­сийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй бай­хад чиглэгддэг. 
Өчигдөрийн байдлаар Төвбанкинд нэг ам.доллар 1653 төгрөг байсан бол арилжааны банкуудад 1673-1683 төгрөгөөр зах зээлд ний­лүүлж байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.101) 2025 оны 03 сарын 13

Хүн болгон доллараар наймаа хийхгүй ганзага наймаа юанаар Эрээнд явагддаг тэгэхээр бохир улс төртэй холбоотой их мөнгө хяналтаас гадуур байгааг улс төрийн зорилгоор эрх мэдлээ алдагсад цаагуураа ашиглаж байгаа эсхийг шалгах хэрэгтэй. Яагаад гэвэл тэд манай толгой баячуудын тоонд орно үүнийг тэдний АТГ-т өгсөн орлогын мэдүүлгүүд гэрчилдэг шүү дээ. Үүнээс улбаалан долларын ханшийг хяналтанд оруулж мөнгө хүүлэгчдийг хумих цаг болсны илрэл? Валютын ченж ард нь хэн... ?

1  |  0
Zochin(202.170.69.194) 2025 оны 03 сарын 13

$ ene sariin dundaas buux uchir odoonoos exleed xamaagui $ avch shatav daa.

1  |  0
Top