”Барилгачдын баяр”-ын өдөр тохиож байна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 06

Барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Монголын барилгачид энэ өдөр "Барилгачдын талбай" дээр цуглан баяраа тэмдэглэх юм. Мөн ойн баярын хүрээнд "Барилга эскпо 2013" үзэсгэлэн яармагийг зохион байгуулж, барилгын шилдэг топ 10 компанийг шалгаруулах аж.

Энэ жилийн баяр нь Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсаны нэг жилийн ойтой давхацаж байгаа бөгөөд 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг баталж иргэдэд хөнгөлттэй үнээр орон сууц олгож байгаатай холбогдож буйгаараа онцлогтой юм.  

Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 100 мянган айлын орон сууцны хөнгөлттэй зээлийн агуулга цар хүрээг шинэчилж өртөг зардлыг нь хувь хүний худалдан авах чадварт нь үндэслэн үнийг зоригтой тавьж байгаа хэмээн барилгын салбарынхан хэлж байна.

Түүнчлэн барилгын цэргийн ангийн дэргэдэх "Мөнгөн харандаа" чуулгын тоглолт өнөө орой болох гэнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu