”T ara ба K pop одод Монголд” тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр ”Монгол Ньюс”-ийн мэдээллийн танхимд боллоо. Тус хэвлэлийн хуралд ETV HD телевизийн Ерөнхий захирал Ц.Энхбат, БНСУ-ын IHC ХХК-ийн захирал Квон Нк Сун нар оролцсон юм.
Тэрбээр “ETV” HD телевизийн урилгаар Солонгосын алдарт охидын хамтлаг болох “Т-ara’’ болон ‘’Davichi’’ ‘’Speed’’, ‘’The see ya’’ хамтлагууд Монголд анх удаа ирж ая дуугаа өргөх гэж байна. “K-POP одод Монголд” шоу Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 21-нд 17.00 цагт болох юм. “Яг цагтаа, ганцхан удаа” гэсэн уриатай энэхүү тоглолт тухайн өдөр цас, бороотой байсан ч яг цагтаа эхлэх болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

“ETV” HD телевизийн хамт олон Солонгосын “CORE CONTENTS MEDIA” энтертайнмент компанитай хамтран энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа аж. Уг тоглолтын тасалбарыг БНСУ-д өндөр зэрэглэлийн нууцлалтайгаар буюу мөнгөний цаасан дээр хэвлүүлэн худалдаанд гаргаад байгаа аж. Үнийн хувьд тайзнаа өмнө зогсож үзэх бол 35 мянган төгрөг бол цэнгэлдэхийн асарт дахь суудал 65 мянган төгрөг юм байна. Мөн Ерөнхийлөгчийн суудал буюу VIP тасалбар нь 350 мянган төгрөг бөгөөд тусгай тасалбартай зочид тайзны эгц өөдөөс харсан ширээнд тухлан хөнгөн зууш, жүүсээр үйлчлүүлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 8 )
Хамгийн хямд суудал нь 60 мянга юм чинь хөнгөн зууш болон жүүс нь 290 мянган төгрөг юм байна хэ хэ
350-г тєлєх тэнэг олдох л байх даа марзан юм.
350.000 tolood bugdiig ni shaa gevel boljiin
ZAYARSHIG DAA ene muu heden glugnuudig uzeh ged l 350 iin suudal zahialj baidag hen baidag yum Ter 65 oooch gesen denduu abina Yamar madonnagiin bolon maikl jeksonii tglolt bish dee hehe heden t1 huhnuudiig yumiig harahyum beene zurganaas harahad l hangalttai bichuu