Хогны “уусмал”-аар хотоо чимсэн дарга нар ичиг ичиг

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 05

Нийслэл хот маань нэг үеэ бодоход сайхан л болж байна. Хуучнаар Ялалтын талбай харин одоо тусгаар тогтнолын талбай хэмээн нэрлэгдээд байгаа эл газар нь гурван жилийн өмнө цардмалаас өөр гоёлгүй байсан юм.

Харин энэ зун Тэнгис кино театрын өмнөх тайлбайг гэр цэцгээр чимж хоёр талд нь бага хэмжээний усан оргилуур суурилуулсан байгаа нь хүн харахад “юм “ хийчихсэн юм шиг харагдаж, хотын өнгө үзэмжинд өнгө нэмж байгаа нь өнгөцхөн харсан хүнд сайхан байгаа ч үүнээс өмнө ”Ээж хүү баавгай” нэртэй усан оргилуурыг К.Пүрэв гуай “маанийг нь уншчихсан” юмдаг.

Учир нь “Шунхлай”-н П.Батсайханы аав К.Пүрэв гуай Тэнгис кино театрын өмнөх тайлбайд тохижилт хийнэ, том гэгчийн усан оргилуур хийнэ хэмээн хашиж аваад адаг сүүлд нь хэлсэн амандаа хүрэлгүй барилга барьж эхэлсэнийг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Ийнхүү дур мэдэн барилга бариулж эхэлсний хар гайгаар өнгөрсөн онд буюу 2012 оны 9 сард барилгын тулаас төмөр унаж ид гялалзаж явсан нэгэн оюутан хүүгийн амь насыг авч одсоноор  барилгын ажил нэг хэсэгтээ зогссон.

Гэвч зөвшөөрөлгүй барилга өнөөдөр барилгынхаа ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна. Хэдэн жилийн өмнө хотын даргын санаачлагаар  тусгаар тогтнолын талбайн өмнөх хэсгийн зураг төсөл нь гарч 400 орчим сая төгрөгөөр 6500 ам метр талбайг байгалийн чулуугаар хучин, гол хэсэгт нь хөшөө, усан оргилуур зэргийг байгуулахаар болж тохижилтын ажлыг нь эхлээд байсан юм.

Гэвч одоо харагдаж байгаа энэхүү “Усан оргилуур” гэгдээд байгаа зүйлийг “Усан оргилууранцар” гэмээр харагдаж байгааг уншигчид анзаарч байгаа байх. Дээрээс нь усан доторх хогны асуудлыг хот тохижилтынхон тоодоггүй бололтой.

Иймээс хогны “уусмал” бүхий усан оргилууранцар л хотын өнгө төрхийг тодорхойдог боллоо гэхэд хилсдэхгүй нь ээ. Өнгө мөнгөний өмнө бөхийж, цэцэрлэгт хүрээлэн барьчихаар талбайгаа худалдаад оронд нь хогны “уусмал” бүхий уран оргилууранцараар иргэдийнхээ нүдийг хуурч байгаа хотын дарга ичиг, ичиг.

Э.Золбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top