“Мөнгөн харандаа” хамтлаг 30 жилийн ойн баярын тоглолтоо энэ сарын 6-нд буюу маргааш UB palace-ын концертын их танхимд хийхээр болжээ. Тоглолтонд “Мөнгөн харандаа” хамтлагаас гарсан Зууны манлай дуучин Б.Сарантуяа, дуучин Лхамаа зэрэг олон уран бүтээлчид оролцох юм байна. Түүнчлэн энэ тоглолтыг Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв болон мэргэжлийн холбоодтой хамтран баярын арга хэмжээний хүрээнд хийхээр болжээ.

Мөнгөн харандаа хамтлаг нь 1984 оны 09 сарын 06-нд “Улсын Барилгын Зургийн Төв Институт”-ийн дэргэд анх байгуулагджээ. Анхны гишүүд нь хамтлагийн ахлагч даралтат хөгжимчин Т.Түвшинтөр, гоцлол гитарчин Л.Энхбаяр, басс гитарчин Х.Эрдэнэбат, бөмбөрчин Ц.Алтангэрэл, дуучин Ц.Сэлэнгэцэцэг, ритм гитарчин Г.Ганбат нар байлаа. Тус хамтлагийн гишүүд нь “Улсын Барилгын Зургийн Төв Институт”-ийн инженер, техникийн ажилтан албан хаагч нар байсан бөгөөд санаа сэтгэл нэгдэн хамтлаг байгуулсан түүхтэй.
“Мөнгөн Харандаа” хэмээн нэрлэсэн нь барилгын зураг төслийн ажил хийхэд хэрэглэгддэг ажлын гол зэвсэг нь харандаа байсан учраас ийнхүү нэрлэжээ.


Сэтгэгдэл ( 2 )
UBZTI-iin mongon harandaa hamtlag mash goyo hamtlag baisan. Ter ueiin baiguullaguud dotroo nomer neg baij bilee. Ulsiin barilgiin zurgiin tov institut gej mash tom baiguullaga baisan. Dandaa gadaad dotoodod togsson injener tehnikchid ajilladad baij bilee. Mongon harandaa hamtlagiihandaa goyo toglolt hiigeerei gej husie. Ter ueiin zaluuchuud bugd medne ee
Selengee egch odoo ene xorwood bxgvi bolsn bsn bol oroltsox bsn bxdaa.