Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр объектын гал түймрийн 2, гал түймрийн зөрчлийн 1 дуудлага ирж дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 9х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр таазны хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн Жанжины гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэр шатаж нурсан байсныг унтраажээ. Уг галд 3 настай эмэгтэй хүүхэд өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Тухайн гэр шатахад хаалга гаднаасаа цоожтой байсан ба эцэг, эхчүүд нь хүүхдээ гэрт нь цоожлоод явсан байжээ. Тиймээс иргэд гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлыг шалган, хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 8 )
Hairan huuhed.
muu maluud sda gej hairan huuhed..tsetserleg hureltsehgui bgaagaas uudeltei yum bishuu lalar gej.. huurhii jaahan ur yaj tarchilsan boldoo.um ma ni bad mi hum
аймаарюм 3 хан настай охиноо гэртээ цоожлоод явж байдаг хэлэх ч үг алга доо бодохоос сэтгэл өмөрч байна