Эх Хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвд Японы эмч нар зүрхний өвчтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Тэд энэ үзлэгээ энэ сарын 23-наас эхлэх бөгөөд зүрхний цооролттой болон яаралтай эмчилгээ шаардлагатай хүүхдүүдэд дурангийн мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөсөн байна.
Энэ үйл ажиллагаа анх 2001 онд Японы зүрх судасны эмгэг, согогийн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн сайн дурын эмчилгээний баг манайд ирж ажилласнаар эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )