Өнөөдөр болох үйл явдлыг танилцуулж байна.
"MN” мэдээллийн төвд 12.00 цагт Беларуссийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд зохион байгуулагдах бизнес форум, үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой.
-“Мерит тогтолцоо-туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ.
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр Төрийн ордны Г танхимд 12.40 цагт мэдээлэл хийнэ.
-ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нээлттэй хаалганы өдөрлөг 11.40 цагаас болно.
-БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Улаанбаатар хотын ус дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг шинэчилэх хоёр дахь шатны төслийн ажлыг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаа 11:00 цагаас Бөхийн өргөөний урд “Их алтан дөш өргөө” үйлдвэрийн газарт болох юм.

Сэтгэгдэл ( 0 )