Тариаланчид, хадланчдын анхааралд :
Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Төв аймгийн газар тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
2013 оны 09 дүгээр сарын 03-ны 20 цагаас 09 дүгээр сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 градус дулаан байна.
2013 оны 9 дүгээр сарын 05-наас 9 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
5-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Салхи 7-нд баруун болон төвийн нутгаар, 8-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр эрс сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )