“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Налайх орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс дүүргийн 79 оюутанд нийт 26 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олголоо. Энэ арга хэмжээнд дүүргийн Засаг даргын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Цогоо, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэцогт, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Налайх орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн боловсролын хөтөлбөрийн зохицуулагч Х.Анхбаяр нар оролцож, оюутнуудад амжилт хүслээ. Мөн энэ үеэр уг хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )