70 гаруй сурагчдад хичээлийн хэрэгсэл хандивлалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

Монголын Залуучуудын Холбоо “Хариу нэхээгүй тус аян”ыг өнгөрсөн сарын 25-31-ныг хүртэл зохион байгуулсан билээ. Энэхүү аяны хүрээнд “Хайраар дүүрэн хайрцаг”-ийг аялуулсан бөгөөд хайрцагт хичээлийн хэрэгсэл, ном дэвтэр болон зурвасыг хандивласан байна.

Уг хайрцагт цугларсан хичээлийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн 105-р сургуулийн 70 гаруй сурагчдад хандивлах арга хэмжээ өнөөдөр болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд МЗХ-ны БТХГ-ын дарга Ц.Түвшинжаргал, СТА жүжигчин Д.Ууганбаяр болон 105-р сургуулийн удирдлагууд оролцсон бөгөөд тус сургуулийн сурагчидтай уулзалт хийж, 70 гаруй сурагчдад хичээлийн иж бүрэн хэрэгслийг гардуулан өглөө. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top