Хүүхдүүд нэгнээ дээрэмдэв

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой ЕБС-ийн хүүхдүүдийг дээрэмдэх хэрэг гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, өчигдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд “Монгем” цогцолборын хажууд хичээлдээ ирж явсан хүүхэд гар утсаа дээрэмдүүллээ гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгажээ.  Ингэхэд тус сургуулийн тавдугаар ангийн сурагч Т гэгчийг 14 настай хоёр хүүхэд “чи манай дүүг зодсон биз дээ” гээд зодож, гар утсыг нь авч зугатсан байна.

Энэ мэт сургуулийнхаа эргэн тойронд, эсвэл хичээлээ тарж явах замдаа бага насны хүүхэд дээрэмдүүлэх тохиолдол яг энэ үеэр идэвхждэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг анхааруулж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.45.225) 2025 оны 03 сарын 13

iadag zolignuud ve

1  |  0
Top