Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их, дээд, ерөнхий боловсролын сургуулиуд болон оюутны дотуур байр, цэцэрлэгүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу дүүргийн ОБХ-ээс шалгалт хийжээ. Уг шалгалтаар “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хуулийн хэрэгжилт, Монгол улсын хууль тогтоомж, Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын дүрэм, гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн норматив, дүрэм, журмын хэрэгжилт, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгааажил, галын аюулгүй байдлыг хангасан байдал дүнэлгээ дүгнэлт өгч зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгуулагуудыг хамруулсан байна. Тус шалгалтанд сургуулиудаас нийт 306 зөрчил илрүүлж 5 зөрчлийг газар дээр нь арилгуулж гал түймрийн хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 24-ийг хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )