Ургац хураалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

Монгол орон даяар энэ сарын 2-с буюу өчигдрөөс ургац хураалт эхлээд байна. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү ургац хураахаар төлөвлөөд байгаа аж. Мөн өмнөх жилүүдэд нийт авах улаан буудайн хэмжээ 300 мянган тонн орчим байсан бол энэ намар 400 гаруй мянган тонн ургац авах урьдчилсан төлөв гарсан байна. Харин хүнсний ногооны хувьд өнгөрсөн жил 98 мянган тонныг хураасан бол энэ жил 103.5 мянган тонныг, үүнд 213 мянган тонн төмс хураахаар төлөвлөжээ. Түүнчлэн, тосны ургамлын хувьд энэ жил анхны ургацаа авах бөгөөд нийт 65.2 мянган тонныг хураахаас 40 гаруй  мянган тонныг экспортод гаргахаар  тооцоолжээ. Дашрамд дуулгахад, ургац хураалт эхэлсэнтэй холбогдуулан энэ сарын 18, 19-нд “Намрын ногоон өдрүүд” уламжлалт арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top