Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хэрэглэгдэх гарын авлага гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

Өөрчлөлт шинэчлэлийн давалгаа хүчтэй өрнөж буй энэ цаг дор эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, гэмт явдалтай тэмцэх, эрх зүйн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх шаардлага нийгмийн хөгжлийн чиг хандлагаар улам бүр өсөн нэмэгдэж байна. Монгол улсын Эрүүгийн хуулиар ялын төрөл хэлбэр, зорилгыг тодорхойлсон боловч хэрэгжих механизмыг эрх зүйн хүрээнд бүрэн хангаж чадаагүй байдлаас болж ялын зорилго бүрэн хангагдахгүй, үр нөлөөгүй мэт харагдах болсон. Иймд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газраас хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг хангахад ашиглах хууль эрх зүйн актын шаардлагатай зүйл заалт, гүйцэтгэх баримт бичигт хийгдвэл зохих ажиллагаа, хэрэглэгдэх маягтуудыг нэг мөр болгон үйл ажиллагаандаа ашиглахад зориулж аргачлал боловсруулан шийдвэр гүйцэтгэх албадад хүргүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top