Зөрчил гаргасан 24 автомашиныг ачжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл болон ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд ба зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар ачих тухай нийслэлийн Засаг даргын А/769 тоот захирамж гарсан. Энэхүү захирамжийн хүрээнд 8 сарын 30-наас хойш нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зохион байгуулж байгаа юм. Харин өчигдөр буюу 9 сарын 02-ны өдөр 24 автомашиныг ачиж, зөөж, суудлын машинтай жолоочоос 60 мянган төгрөг, дунд оврын автомашинтай жолоочоос 70 мянган төгрөг, том оврын машинтай жолоочоос 80мянган төгрөгийн хураамжийг дансаар авчээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Морь(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

ямар ч газар байхгүй байхад хаанаа зогсоолоо хийх гээд байгаа юм машины зогсоол битгий хэл явган явахад хүртэл түвэтгэй болчоод байхад

1  |  0
зорчигч(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Энэ чинь хөдөлггөний аюулгүйн асуудал ч гэлээ хамгийн гол нь мөнгний асуудал л юм биш үү. Эхлээд зогсоол энэ тэрээ зохицуулчихаад ачилтаа хиймээр юмаа. Энд тэндгүй л 1-р эгнээнд цуваа болоод зогсчихсон байна шүү дээ.

1  |  0
zochin(115.187.90.4) 2025 оны 03 сарын 13

ehleed zogsooloo barichaad naad asuudlaa yariltsmaar yumaa.

1  |  0
zochin(124.158.109.223) 2025 оны 03 сарын 13

zoslooniin aauudal shiidsenii daraa ene asuudal bol bolj baigaa umaadaachh.......

1  |  0
Top