Хорих ангид ял эдлэж байгаа иргэдийг эргэж нийгэмд хөл тавихад нь амьдралынх нь баталгааг хангаж өгөх үүднээс ШШГЕГ-аас хүмүүжигчдээ сургалтад хамруулдаг билээ. Ийнхүү маргааш ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Нээлттэй хаалганы өдөрлөг болно. Уг өдөрлөгөөр Барилгын цахилгаанчин, засал чимэглэлчин, сантехникч, гагнуурчин, бетон арматурчин зэрэг 8 мэргэжлээр тус төвийг төгссөн хүмүүжигчид мэргэжлийн зэргийн үнэмлэхээ гардан авах юм байна. Түүнчлэн өдөрлөгийн үеэр төгсөгчдийг ажил олгогч байгууллагуудад зуучлан ажлын байраар хангах, хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ уулзаж сурсан зүйлсээ тайлагнахаас гадна ШШГЕГ-ын харьяа “Соёмбо” хамтлагын урлагийн тоглолт болно. Энэ оны 3 сарын байдлаар Хорих 421, 441 зэрэг ангиудаас нийт 100 хүмүүжигчийг суралцуулж тавдугаар сарын 1-ээс үйлдвэрлэлийн дадлагад шилжүүлжээ. Харин хоёрдугаар ээлжинд Хорих 401, 403, 423, 461 дүгээр ангиудаас ирсэн мөн тооны хүмүүжигч 5 дугаар сараас эхлэн онол, дадлага хослуулан сурч ийнхүү төгсөж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )