Өнгөрөгч амралтын өдрүүдэд 10-р хорооллын, Гурвалжингийн гүүрийг Ажилчны гудамжтай холбосон уулзваруудыг нээснээр нийт есөн гудамж ашиглалтад ороод байна. Энэ долоо хоногт Тасганы овоо, Бөхийн өргөө, III-IV хорооллын эцсийн уулзварыг бүрэн дуусгана гэж “Гудамж” төслийн удирдагч Б.Батболд хэллээ. Нийслэлд өрнөж буй зам засварын ажлуудыг энэ сарын 15-ны дотор дуусгана. Харин ажиллагаа ихтэй, урт замууд болох Сонсголонгийн болон 1-р хорооллын арын замын засвар шинэчлэлийг 10 дугаар сарын 15 гэхэд бүрэн дуусгах төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )