Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Олон улсын эдийн засгийн дээд сургуулийн урд зам дээр машин осолдож, машинд хүн хавчуулагдсан байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг очиход "Мицубуши" маркийн ачааны автомашин, Хондай маркийн ачааны автомашины араас мөргөж 37 настай эмэгтэй хүнд гэмтсэн, 21 настай эрэгтэй, 51 настай эрэгтэй нар хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэжээ. Уг ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )