Монголын кино ертөнцөд гоо сайхан, авьяас чадвараараа гайхуулах болсон жүжигчин О.Долгор шинэ киноныхоо ажилд оржээ. Тэрбээр SBN телевиз үүсгэн байгуулагдсаны 7 жилийн ойд зориулж зохиолч Шүүдэрцэцэгийн “Сувдан даруулга” өгүүллэгээс сэдэвлэн 30 ангит олон ангит кинонд тоглохоор болсон байна. Тус киноны гол дүр Хулангоо охины дүрийг жүжигчин О.Долгор бүтээж байгаа гэнэ.Богд хаан олноо өргөгдөн Монголын автономит төр байгуулагдахын өмнөх Монгол орны аж байдал, язгуур угсаат нэгэн гэр бүлийн ээдрээт түүхийг өгүүлэх энэ киноны зураг авалт есдүгээр сарын дундуур эхэлж, дэлгэцэнд 12-р сард гаргахаар төлөвлөгджээ.

Сэтгэгдэл ( 1 )
s.han busgui shu harah ymsan