Хаяг шошгогүй, хуурамч шошготой, эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй, хуурамч бараа бүтээгдэхүүнийг Замын-Үүдийн Хилийн мэргэжлийн албанаас Монгол Улсад оруулахыг хориглож, иргэдэд анхааруулах үүднээс өөрийн байрандаа үзүүлэн байдлаар Мэргэжлийн хяналтын газраас байнга дэлгэдэг билээ. Гэтэл ийнхүү үзүүлэн болгон сэрэмжлүүлж анхааруулдагч гар дээрээс болон дэлгүүрүүд, захуудаар худалдаалагдсаар байна. Ийнхүү иргэд та бүхний аюулгүй байдлыг хангах, мэдээлэл хүргэх, хуурамч бараа хэрэглэхгүй байгаасай гэсэн үүднээс Мэргэжлийн лабораториор шинжлүүлээд эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан, мөн хуурамч хаяг шошготой бүтээгдэхүүнүүд хаа сайгүй борлуулагдаж байгаа талаар манай сайт цуврал болгон та бүхэнд хүргэхээр зорилоо. Эхний ээлжинд эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнүүдээс хуурамч болон хаяг шошгогүй бараа болох хүүхдүүдийн дуртай шүдний хэлбэртэй, ягаан өнгөтэй резинэн чихэр, хатаасан жимс зэргийг хүргэж байна. Энэхүү шүдний хэлбэртэй чихэр нь хүнсэнд хэрэглэхийг хориглосон хүнсний нэмэлт Е123 бодис их хэмжээгээр агуулсан болох нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Мөн худалдааны төвүүдээр бөөнддөг хатаасан болон ууталсан төрөл бүрийн жимс, цагаан самар, резинэн чихэр л гэхэд ямар ч хаяг шошгогүй, хаагуур, хэзээ орж ирсэн, хугацаа нь хэзээ дуусах зэрэг нь мэдэгдэхгүй зарагдаж байгаа юм. Эдгээр жимс, чавгыг монголчууд баярын үеэр тавгийн идээ, жимсний салат хийхэд ихээр хэрэглэдэг, борлуулалт ч сайтай байдаг аж. Бид энэхүү бараа бүтээгдэхүүнүүдийг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах супер маркетууд болон бөмбөгөр худалдааны төв, бөмбөгөр худалдааны төвийн гаднах гар дээрээс худалдаа хийж буй хүмүүсийн худалдаалж буй бараа бүтээгдэхүүнийг хархад энэхүү хаяг шошгогүй хуурамч хортой бараанууд ихээр худалдаалагдаж байсан юм. Хортой хориотой энэ бараа бүтээгдэхүүнийг Мэргэжлийн хяналтаас анхааруулж хориод байхад ийнхүү худалдаалагдсаар байгаа нь харамсалтай. Түүнчлэн өндөг, хиаман бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан байхад хүний биед хордлого өгч үхэлд хүргэх ч аюултай байдаг. Харин гар дээрээс худалдаалагдаж буй чанасан өндөг, дэлгүүрийн лангуунд хатаж хорчийсон хугацаа нь дууссан энэхүү хиам зайдас хэр баталгаатай нь эргэлзээтэй байна. Мөн шинэ ногооны ургац хэмээн худалдаалагдаж буй жимс бас ариун цэврийн шаардлага хангасан эсэх нь бас л эргэлзээтэй байгаа билээ.
Мэргэжлийн хяналтын албанаас гаргасан үзүүлэнгийн хэсгээс.

Сэтгэгдэл ( 2 )
Iim l hortoi baraa ym bol yagad oruulaad bdag ym be ihenh l huuhduudiin iddeg ym bnashde delguurt zaruulahii ni hurtel zogsooh heregtei shte odo surguuli ortson bur ih avch idej bgada
ystoi anharuushtai ym bn ter sir djek solo etr demii ontsgui buteegdehun ym bn timu