Монголын хоёр дахь хүүхдийн ордонг “Сурагч” сонины хамт олон 1-р хороололд байгуулсан билээ. Тус хүүхдийн ордон нь 09-р сарын 25-аас эхлэн зураг, шатар, загвар гоо зүй, циркийн уран нугаралт, таэквондо, бүжиг, өдөр өнжүүлэх ангиуддаа элсэлт авч эхэлжээ.
“Авьяас” хүүхдийн ордны загвар гоо зүйн багшаар Монголын мисс, “Азийн модель” агентлагийн багш Ч.Содтуяа, 2012 оны Монголын мисс, модель Д. Долгион, уран нугаралтын багшаар зууны манлай нугараач Норовсамбуугийн гарын шавь Б.Энхцэцэг, шатрын багшаар ОУ-ын мастер, гавьяат дасгалжуулагч Жигжидсүрэн, Зургийн багшаар залуу зураач Э.Луттулга, таеквондогийн багшаар Солонгосоос уригдаж ирсэн дасгалжуулагч, 6 дантай И Чан Юн, бүжгийн багшаар “Grand pas” студийн бүжигчин Намнансүрэн Бадамцэцэг нар ажиллах юм байна.
Дашрамд дурьдахад тус хүүхдийн ордон нь Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн нэрэмжит болох эрхийг өөрөөс нь албан ёсоор авчээ.
“Авьяас” хүүхдийн ордон нь дэргэдээ ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВ ажиллуулдаг бөгөөд яг одоо хүүхдүүдээ бүртгэж байгаа ажээ.
“Авьяас” хүүхдийн ордны дугуйлан болон өдөр өнжүүлэх төвийн талаарх мэдээллийг 9191-2348, 9903-4707 утсанд хандаж авна уу.

Сэтгэгдэл ( 2 )
одоо хичээллэж бга муу хэдэн насны хүүхдүүд явж болох вэ төлбөр?
хүүмүүсиин баярииг энээгэн