Германы хэвлэх үйлдвэр ”Оргил өөд” ”зүтгэж эхэллээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 02

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн болоод, ардчиллын түүхийг энгийнээр өгүүлсэн "Оргил өөд" номоо хэвлүүлсэн нь саяхан. Элдэв чамирхалгүй энгийн хүүрнэлтэй эл ном нь номонд дурлагчдын талархалыг хүлээж чадсан юм. Ерөнхий сайдын энэхүү нос нь англи хэл дээр хэвлэгдсэн бөгөөд Германы Франкфуртийн хэвлэлийн компани Ерөнхий сайдын номыг судлаад хэвлэх санал тавьсан байна. Ерөнхий сайдын "Оргил өөд" ном нь зөвхөн Норовын Алтанхуяг гэдэг хүний түүх биш Монголын ардчилалын түүх, монголын ахуй амьдралыг харуулсан сонирхолтой ном учир хэвлэх санал тавьсан биз. Учир нь гадаадын төдийгүй дотоодын хэвлэлийн компаниуд ашиг олох үүднээс сонирхолтой, ашиг олох боломжтой номнуудыг сонгож орчуулдаг бөгөөд монголын Ерөнхий сайдын ном чамгүй ашиг авч ирнэ гэж тооцолсон биз ээ. Дашрамд дурьдахад Монголын Ерөнхий сайдуудаас анх удаа ном нь гадаадад хэвлэгдсэн Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийн "Оргил өөд" ном тодорлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top