Голд амиа алдах тохиолдол ихэсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 02

Голын усны түвшин дээшилж, голууд үертэй байгаа энэ үед иргэд голруу орж санамсаргүйгаар амиа алдах тохиолдол ихээр гарч байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Монгол шилтгээн" амралтын газрын урд Туул голд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг 50 настай эмэгтэй гол гаталж яваад амиа алджээ. Мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастай голын орчимд 50 орчим насны эрэгтэй голд унаж нас барсан байна. Түүнчлэн, Дархан-Уул аймаг Хараа голд 37 настай, 12 настай хоёр хүн усанд живж нас баржээ.  Баян-Уул сумын Ховд голд наймдугаар сарын 13-ны өдөр живж алга болсон хүний цогцсыг олжээ. Иймээс голын усанд орох, ойролцоо явахдаа анхаарал сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top