"Хүүхэд ирээдүйн эзэд" бүх оддын хандивын тоглолт болох гэж байна. Энэхүү тоглолт нь Улаанбаатар хотын зургаан дүүргийн нэн ядуу айлын 500 хүүхдийг бүтэн жилийн хичээлийн хэрэглэлээр хангах зорилготой хандивын тоглолт бөгөөд энэ сарын 6-нд Бөхийн өргөөнд болох юм байна. Тоглолтонд МУГЖ Батбаяр, МУГЖ Бүрнээбаяр, МУГЖ Ганзориг, МУГЖ Сарангуа, МУГЖ Батбаатар, МУГЖ Энхбаяр, МУГЖ Мөнгөншагай, МУГЖ Энх-Эрдэнэ, дуучин Баярцэнгэл, Uvertura, 3 бүдүүн, Татар, Ice Top, Digital, No Name, Pink, Lynx, Zatakt гэх мэт олон хамтлаг дуучид оролцоно. Энэхүү хүмүүнлэгийн үйлсэд “Хүүхэд Ирээдүйн Эзэд” ТББ-ын хандивын данс: 502 856 4164 /Хаан банк/-аар дамжуулан оролцох боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )