Энэ сарын 14-15-нд Булган аймгийн Сайхан суманд айрагны наадам болох гэж байна. Энэхүү баярыг Булган аймгийн ЗДТГ, Сумдын засаг дарга нар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд адуу айрагтай холбоотой уламжлалт зан үйлээ хойч үедээ өвлүүлэх, нутгийн бренд бүтээгдэхүүнээ болгон сурталчилах зорилгоор уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Айрагны баяраар “Адуучин” адуу айрагтай холбоотой эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн худалдааг дэлгэхээс гадна “Хамгийн сайхан айраг” шалгаруулах, “Чөдөр ногт зангидах”, “Хэн сайн айраг уух вэ” зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )