“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр ихээхэн хэмжээний мөнгө угаасан "МИАТ"-ийн экс удирдлагууд, тэдний хамсаатнуудын гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэх байсан ч шүүхэд хэрэгтэй материал болон бусад зүйлсийг хангаагүй хэмээн долоо хоногоор хойшлуулсан юм.
Тэд анхан шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг cap, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг cap, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг cap, Ч.Хоролсүрэнгийн дүү Ч.Суурьтогтоход 10 жил нэг cap, Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )