
Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.
Бүх төрлийн пасспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хоног харилцан визгүй зорчдог болохоор харилцан тохиролцсон энэ хэлэлцээрийг хугацаагүй байгуулах юм.
Манай улс одоогийн байдлаар 15 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )