Монголын оюутны холбооноос жил бүр зохиодог хичээлийн шинэ жилийн нээлт болох “Оюутны тангарагийн баяр” болно. Уг тангарагийн баяр есдүгээр сарын 2-нд буюу маргааш Бөхийн өргөөнд болох бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, МОХ-ны ерөнхийлөгч нар оролцох юм. Түүнчлэн улсын асрамжийн газраас оюутан болж буй дөрвөн хүүхдэд сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламжаар үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг энэ үеэр гардуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )