“Гудамж” төслийн хүрээнд 33 автозамыг уулзвартай болгохоор төлөвлөөд байгаа билээ. Уг ажлын хүрээнд гурвалжингийн тойрог, 120 мянгатын тойрог, Бөхийн өргөөний хойд уулзвар болоод III, IV хорооллын Номин их дэлгүүрийн урд уулзварыг дөрвөн замын уулзвар болгоод байгаа. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн XV хороог гэрлэн дохиотой уулзвар, 25 дугаар эмийн сангийн уулзвар, Төмөр замын дээд сургуулийн урд уулзвар, Модны 2-ын уулзвар, Тасганы овоо гээд нийтдээ 16 уулзварыг энэ зундаа багтан шинэчлэх юм байна. Тэгвэл аравдугаар хорооллын уулзварын засварын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нд 11.40 цагаас Гурвалжингийн гүүрний урд талд байрлах Ажилчны уулзварыг нээхээр болжээ.

Сэтгэгдэл ( 2 )
boloosh dee
Энэбишийн хөшөөтэй уулзварыг 4 зам болгоо чээ.