Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн голын дагууд усны түвшин хоногт 5-45 см, Сэлэнгэ мөрний цутгал Эг гол Хантай сум орчмоор 33 см тус тус нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Хараа гол Дархан хот, Ерөө, Сөгнөгөр, Туул гол Улаанбаатар хот, Сэлэнгэ мөрний адаг, Балж, Хэрлэн голын эх болон адгаар үерийн түвшинг 10-60 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 15 см давсан байдалтай байна. 8 дугаар сарын 31-ний өдөр Ерөө голын адаг болон Хэрлэн голын эхээр усны түвшин хоногт 10-40 см нэмэгдэж, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 25 см харин Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см орчим даван тус тус үерлэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )