Улаанбаатар метротой болох нь

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 31

Засгийн газрын  хуралдаанаар "Улаанбаатар  метро" төслийн  судалгааны тайланг хэлэлцлээ. Нийслэлд нийтийн тээврийн метро барих асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд "Улаанбаатар метро" төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Метро байгуулснаар эдийн засагт шууд бусаар олон үр дүн, өгөөж өгнө. Тухайлбал, 2030 он хүртэл метроны буудал орчимд ойролцоогоор 1,300 га талбайг дахин хөгжүүлэх боломжтой. Давхруудын нийт талбайг 850$/м2 гэж үзвэл 10.5 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгийн зах зээл метроны шугам дагуу бий болно. Үүнийг дагаад 156 мянган ажлын байр шинээр бий болж, улсад хуримтлагдах татвар нэмэгдэнэ. Өртөө орчмыг хөгжүүлэх хүрээнд шинээр 50 мянга орчим айлын орон сууц барина. Иргэд автобусаар 45 минут явдаг газар 15 минутад очдог болно. Төвийн дүүргүүдийн түгжрэл багасч, хөдөлгөөний ачаалал 16%-иар буурч, хурд 25% нэмэгдэнэ. Автомашины ослын тоо буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, нийгмийн зардал багасах юм.

"Улаанбаатар метро" төслийн судалгааны тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд нарийвчилсан судалгааг 2015 онд багтаан дуусгах шийдвэр гаргалаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hun(183.81.169.22) 2025 оны 03 сарын 13

kk nas hurhen uu ugui yu

1  |  0
Mongol tsus(122.201.18.7) 2025 оны 03 сарын 13

Za ene metro n gegch n heregjewel goy l bn. Hudlaa yarihgui hiiwel zugeer shuu uls torchdoo

1  |  0
Top