Бүлэг хулгайчид баригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 31

Өчигдөр Цагдаагийн байгууллагад БЗД-ийн 16-р хороо, шар хадны автобусны буудлын хажууд зогсож байгаад автомашинаасаа эд зүйлээ алдлаа гэсэн мэдээлэл иржээ. Энэхүү дуудлагын дагуу очиж шалгахад  57 настай эрэгтэй Д нь портер маркын автомашин дотроосоо 300 мянга орчим төгрөгөө алдсан байжээ. Тус хэргийг 52 настай эрэгтэй Ч гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн байсныг БЗД-ийн цагдаагийнхан илрүүлээд байгаа аж. Одоогоор хэргийг цааш үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top