Крилл, Монгол бичгээр зэрэгцүүлэн бичсэн гэрчилгээ иргэдэд хүрэв

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг крилл болон Монгол бичгээр зэрэгцүүлэн бичилт хийх уйгаржин нэрийн толийг үүсгэж, програмын ажлыг бүрэн хийж дуусгаад байна. Үүнтэй холбогдуулан тус газрын дарга Ц.Пүрэвдорж уг ажлыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд анхлан хэрэгжүүлж эхлэхийг үүрэг болгосны дагуу крилл, монгол бичгээр бичсэн анхны төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ эзэндээ хүрч эхэллээ. Цаашид аймаг, нийслэлийн хэмжээнд шат дараатай эхлүүлэхээр төлөвлөөд байна. Дашрамд дуулгахад өчигдрийн байдлаар шинээр төрсний бүртгэлд 238 хүүхэд , гэрлэлтийн бүртгэлд 13 хос тус тус бүртгүүлж энэхүү шинэ гэрчилгээний эзэд болоод байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
C(103.11.195.243) 2025 оны 03 сарын 13

Baliar oros usegnees salj amrah ni ee...hurai hurai hurai...

1  |  0
Top