Ухаан л өөрчлөгдөх боломж олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 02
Бид багаас тогтсон зан ааш өөрчлөгддөггүй гэж боддог. Эргэн тойрны тань хүмүүс төрлөх зан аашаа алддаггүй болохоор арга ч үгүй юм. Зүс царай биеийн хэлбэрээ л өөрчих гэж уралдаад зан ааш сэтгэлээ өөрчлөх гэж хичээхгүй болохоор яаж ч өөрчлөгдөх билээ дээ. Та муу зуршлаасаа залхахгүй байна уу? Ханахгүй байна уу? Зөндөө л үзлээ зөндөө л хэрэглэлээ одоо болоогүй юу? Өөрчлөгдөх цаг нь болсон юм биш үү? Хэрэв та үнэхээр хүсвэл ухаан чинь өөрчлөгдөх боломжийг танд олгоно. Ухамсарын гэрлээ асаахад мунхаг, уур, шунал, атаархалын харанхуйг үлдэн хөөж чаддаг. Үүнд жаахан хичээл чармайлт хэрэгтэй. Дадсан зүйлдээ автах гээд байгаа тэр үеийг таних ухамсар хэрэгтэй. Тэгээд түүнд автахгүй тэсвэрлэн ажиглах хэрэгтэй. Харанхуй харанхуйгаа таньдаггүй. Гэрэл л гэрлээ таньдаг юм. Мунхаг мунхагаа мэддэггүй. Ухаантан л ухаантнаа мэддэг юм. Ямар ч өчүүхэн гэрэл том харанхуйд гэрэлтдэг шиг жаахан ч гэсэн ухааны оч байхад муу зуршлыг ялах боломжтой. Хичнээн том харанхуй байлаа гээд жижиг гэрлийг харанхуйлж чадахгүй юм шүү. Өчүүхэн ч гэсэн ухаан байхад мунхаг ноёлож чадахгүй. Ухамсарын эзгүйд л мунхаглал гаардаг юм. Ухаантай байж ухамсарын гэрлээ асаацгаая.

Эрдэнэзуу хийдийн шавь Х.Баасансүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top