Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо байгуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30

Даатгалын хохирол үнэлэгч компаниуд нэгдэн Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо төрийн бус байгууллагыг саяхан байгуулжээ. Тус холбоонд даатгалын хохирол үнэлэгч “Итгэлт эстимэйт”, “Жи эй си си”, “Арвижих эстимэйт”, “Бэст эстимэйт ”, “Ашид билгүүн”, “Хөрөнгийн үнэлгээний төв ”, “Мега марз”, “Гэрэгэ эстимэйт” компани гэрээгээр элсээд байгаа аж. Холбооны зүгээс даатгалын хохирол үнэлэгч бусад компанид элсэхийг хүссэн санал, дүрмээ хүргүүлсэн байна. Энэ холбоо нь хохирлын үйл ажиллагааг төлөвшүүлэх, даатгалын зах зээлийн тогтвортой хөгжлийг хангахад үнэлгээний байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, даатгагчдын болон даатгуулагчдын холбоог бэхжүүлэх зорилготой аж. Мөн гишүүнийхээ эрх ашгийг хамгаалах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцах, мэргэжлийн сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top