- Манай энэ нэг хүүхэд эрдэм ном сурах шинжгүй толгой муутай юм аа лам болгохоос.
- Ээ харла аа тийм үү. Манай нөгөө дэлчгэр шар хүү хичээл номондоо их муу юм аа, бие нь өсөөд ирсэн чинь бор дарс сонирхоод, буруу зөрүү улстай нийлээд хэрэг төвөг үүсгээд хавийн амьтны өмнө ичээгээд байхын тэрнийг цагдаа болгохоос...
Курсын цагдаа бэлтгэж эхэлсэн цагаас Монголын цагдаагийн байгууллагын нэр хүнд унаж эхэлсэн. Төрийн хууль сахиулна бүү хэл хувийн соёлоо олоогүй залуусыг цахилгаан курст элсүүлэн авч цагдаа гээчийг үйлдвэрлэж эхлэв ээ. Хүмүүжил соёлын асуудалтай гэгдээд хүн амьтны өмнө эжий аавыгаа ичээдэг байсан нөхдүүд амархан ажилтай болж төрд үйлчилж эхэлсэн нь мэдээж дэвшил. Гэвч юу хатсан ч өмхийгөө тавихгүй гэдэг билээ дээ. Боловсроогүй, сураагүй, болоогүй, бодоо ч үгүй Дэлгэрийн дэлчгэр шар хууль сахиулагч болсон ч хуучин зан нь хэвээрээ л болохоор, хуулиа өөрөө хүндлэх хүний ухамсарт суралцаагүй болохоор мөн чанарыг нь түр зуур халхалсан мөрдөсний үнэ цэнэ унаж эхэлсэн юм. Машинд мотоциклийн мотор тавихтай ижил. Бүр зарим нь зүрх зориг муутай тамир тэнхээ тааруу тойрсон бүхэн нь дээрэлхдэг хүүхдийг цагдаа болгоцон гэх. Өнөөх нь гэнэт гав гинж зүүгээд гангараад ирэхээрээ эсрэгээрээ мотоцикилд машины мотор тавьсантай ижил. Цахилгаан курсын цагдаа нарыг явцад нь бас нэгэн цахилгаан курсэд хамруулсан болоод зэрэг тушаал дэвшүүлээд. Өнөөдөр иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалах төрийн цагдаа иргэнээ архи ууснаар нь далим болгож хэвтэрт ортол нь зодож байна. Өнөөдөр төрийн цагдаа ажлаа хийж явахдаа иргэнээ лизингийн амбаар унасан өрний тулам... гэж доромжилж байна. Өнгө зүс гандуухан нэгнийгээ нийгмийн хог мэт илүүрхэж, өрөвдөх сэтгэлгүйн тугийг намируулж байна. Өөрөөсөө айхгүй төрийн цагдаа л согтуугаар машин унацан салхи татуулан зугаалж байна. Өнөөдөр Монголын цагдаа л хамгийн муу нэртэй байна. Бүгдийнх нь араншин тийм биш ч гэсэн бүхнийг хамарсан нэр хүнд нь ижилхэн болчихоор Монголын цагдаа нар гэж ярьсаар байна. Саяхан ажил үүргээд гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн гарт алтан сайхан амиа алдсан нэгэн залуугийн золгүй явдалаар далимдуулж цагдаа нарт буу зэвсэгийн хангамж, өөрийгөө хамгаалж галт зэвсэг ашиглах эрхийг нь өгмөөр байна гээд нэлээн шоудлаа. Өөрийг чинь хороож мэдэх сэжиг бүхий этгээдийг буудаад байгаарай гэчихвэл буун дуу тасрахгүй юм болно биз. Үүний оронд цахилгаан курсын төгсөгчдийн толгойг цэнэглэмээр байна. Гадны жуулчдад зориулж эргүүлийн цагдаа нарт Англи хэлний сургалт явуулна гэнэ үү. Тэгвэл бас өөрсдийн иргэдээ хүндлэх сэтгэлийг өр зүрхэнд нь шингээмээр байна. Ухааны хүүдий нь хоосон ч ухамсарын түвшинг нь өсгөмөөр байна. Цагдаагийн нэр төрийг гутаадаг үйлдлүүдийг нь зогсоомоор байна. Ер нь цагдаа нарыг цагдмаар байна. Тэдний нийгмийн асуудал, цалин тэтгэмжийн хуулийг шинэчилмээр байна. Монголын цагдаагийн албанд мэдлэгтэй, боловсролтой, мөнгөтэй айлын өнгөтэй хүүхдүүд дурладаг болох цаг үеийг эхлүүлмээр байна.
Болдын ДАВАА
2013 оны 5-р сарын 26

Сэтгэгдэл ( 24 )
Yadaj deed surguuli tugssun ajilguichuudeesee shalgalt avaad tsagdaa bolgoj boldoggui yumuu?
Ýíý Ñýëýíãèéí öàãäàà íàð ýðõ íü äýíäñýí õ¿ì¿¿ñ áàéíà. àæèëëàà õèéõã¿é æèíõýíý õ¿í äàðàìòàëñàí øîîâóóäñàí ÿëàíãóÿà Áàðóóíá¿ðýí Îðõîí Õºòºëèéí öàãäàà íàð ìàøèí ìýäýõã¿é áàéæ õýí äóðòàé íü çàì äýýð ãàð÷ ìàøèí æóðìàëæ ñàðûí îðëîãîî õèéäýã. òàíèë òàëàà õàðæ õýðýã íóóí äàðàãäóóëæ áàéäàã øàëãàæ ¿çýýðýé ¿íýí ø¿¿
Өөрсдийг нь муулцан байхад уншиж чадахгүй нь сайхан юм даа. Ядахнаа тэднийг интернет хэрэглэдэг болгоод бичихгүй бол шударга биш байна ха ха ха
zarim tsagdaa nar ch herees heterch bga shu toriin huvtsas omsson huniig yaahiin gesen shig ih deerelhuu handlagatai enend anhaaral handuulah tsag boljee .
YAGAAD HUDLAA GEJ. UNEN L HELJ
Suuld bichsen zuil hudlaa .
Юм заагаад ч сурахгүй усан толгойтой тэнэгүүд. Хуулийг худлаа ашиглаж байгаа малнууд
Хамгийн түрүүнд ТӨРИЙН ЦАГДАА гэж элийрдэгээ болих хэрэгтэй. Энэ чинь одоо төрийг ард түмнээс хамгаалах гээд байгаа юм уу хаашаа юм. Хүнийг аливаа аюулаас хамгаалах ёстой байтал ТӨРИЙН ЦАГДАА энэ тэр гэж дуу хүртэл зохиодог байна шүү. Ишш чааваас даа
Гудамжинд яваа ухамсаргүй цагдаа нарт нам ямар хамаа байгаан. Туулайн чинээ юмыг уулын чинээ болгож битгий цэцэрх. Курсын цагдаа нараас мэдлэгийн төвшин тогтоох шалгалт авч тэнцээгүйг нь шууд хусах хэрэгтэй.
Odhuu naching tsagdaa bolgovol ih sain ajillah baih
Tsagdaa nariig hen tsagdah ve Hurdan tsagdmaar bna shdee davartsan garuud
цагдаагийн сургуульд орох гэхээр аттестат дээр C дүнтэй гээд шалгалтанд оруулах битгий авч хэлэлцдэггүй юм билээ.харин тэр курсыг нь сайн мэдэхгүй юмаа.үнэн сэтгэлээсээ ажиллах сонирхолтой хүмүүс бас бий шүү дээ.
Tsagdaa TAGTAA 2 IJIL YUM
TAGTAA HUCHTEI TSAGDAA NOMHON DANDAA OLUULAA DANDAA LUIVARDANA
tsagdaa tsagiin naiz tsaashlaad sariin naizaa gej
mongotei ailin ongotei xuuxed yugaaraa deerdex um bol?