Нийслэлийн цагдаагийн газрын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн тусгай дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандсаар байна. Өнгөрөгч өдөр гэхэд л 4169 удаа хандсанаас гэмт хэрэг зөрчлийн 1444, зам тээврийн ослын 292 мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 54 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Үүнд бусдын биед гэмтэл учруулсан хоёр, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 13, дээрэм хоёр, залилан нэг, танхай хоёр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг 22 гарч 22 хүн гэмтэж, осол 13 бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )